Төслийн тойм
Манай компани нь VIP Residence хотхоны 2-р ээлжийн төслийн ерөнхий нийлүүлэгчээр ажиллаж, барилгын үндсэн материалын нийлүүлэлтээс эхлэн угсралт, суурилуулалтын ажлыг цогцоор нь гүйцэтгэсэн. Төслийн хүрээнд хана таазны гипсон хавтан, С төмөр, дуу тусгаарлагч материал, шатны чулуу, Турк улсын өндөр чанартай дотор болон гадна хаалга, зогсоолын тоноглол, Samsung ухаалаг цоож, нүдэн гэрэл, алчуур хатаагч зэрэг барилгын болон интерьерийн иж бүрэн шийдлүүдийг нийлүүлж суурилуулсан. Мөн оршин суугчдын тав тух, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор гадна тоглоомын талбайн тохижилт, шилэн фасад зэрэг гадна орчны бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлсэн. Бүх бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болон гүйцэтгэлийг зураг төсөл, техникийн шаардлагын дагуу чанарын өндөр түвшинд хийж хүлээлгэн өгсөн.
VIP Residence 2-р ээлжийн төсөл нь орчин үеийн архитектур, дэвшилтэт технологи, чанартай материалын сонголтыг хослуулсан орон сууцны төсөл бөгөөд 2024 онд ашиглалтанд орсон юм.
