2024
Горхи тэрэлжийн хамгаалалтын захиргаа
Горхи- Тэрэлжийн хамгаалалтын захиргааны байрны засвар шинэчлэлийн ажил
Төслийн тойм
2024 онд манай хамт олон Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газрын Хамгаалалтын Захиргааны барилга байгууламжийн их засварын ажлыг амжилттай гүйцэтгэн хүлээлгэн өглөө.
Төслийн хүрээнд 410.8 м² талбай бүхий оффисын барилга, 56 м² гараж, 78.5 м² музейн засвар шинэчлэлийн ажлыг иж бүрнээр хэрэгжүүлсэн. Засварын ажилд дотор болон гадна заслын шинэчлэл, дээврийн засвар, шал, тааз, ханын өнгөлгөө, хаалга цонхны шинэчлэл, цахилгаан, сан болон инженерийн шугам сүлжээний ажлууд багтсан.
Ажлын явцад барилгын ашиглалтын чанар, аюулгүй байдал, тав тухыг сайжруулахад онцгой анхаарч, зураг төсөл болон техникийн шаардлагын дагуу өндөр чанартайгаар гүйцэтгэсэн. Үр дүнд нь тус байгууллагын үйл ажиллагаа явуулах орчин илүү орчин үеийн, тохилог, үр ашигтай болсон юм.
