Төслийн тойм
Манай компани нь VIP Residence хотхоны 3-р ээлжийн төслийн ерөнхий нийлүүлэгчээр ажиллаж, барилгын үндсэн материал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болон угсралт суурилуулалтын ажлыг цогцоор нь гүйцэтгэж байна. Төслийн хүрээнд арматур, дотор болон гадна хаалга, агааржуулалтын системийн хоолой болон дагалдах хэрэгсэл, керамик плита, шатны чулуу, аваарын шат, ариун цэврийн өрөөний шилэн душ, угаалтуурын шүүгээ, толь, мөн рекэн тааз, гоёлын ханын хавтан, гэрэлтүүлгийн систем, нөөц цахилгаан үүсгүүр зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Үүнээс гадна нийлүүлсэн бүтээгдэхүүнүүдийн угсралт, суурилуулалт, гүйцэтгэлийн ажлыг чанарын өндөр түвшинд хийж хэрэгжүүлсэн. VIP Residence-ийн 3-р ээлжийн төсөл нь орчин үеийн архитектур, чанартай материал, инженерийн иж бүрэн шийдлээрээ онцлог бөгөөд 2026 оны 2-р улиралд ашиглалтанд орохоор төлөвлөгдөн ажил амжилттай үргэлжилж байна.
