Төслийн тойм
Манай компани Зорчигч Тээвэр Дөрөв ОНӨААТҮГ-ын шинэ барилга байгууламжийн төслийн хүрээнд барилгын үндсэн материалын нийлүүлэлт болон угсралтын ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Тус төсөл нь нийтийн тээврийн байгууллагын техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, хадгалалт, ашиглалтын үйл ажиллагааг сайжруулах зорилготойгоор хэрэгжсэн.
Төслийн хүрээнд ган бүтээцэн карказын үйлдвэрлэл, угсралт, дээвэр болон ханын сэндвич хавтангийн нийлүүлэлт, суурилуулалт, үйлдвэрийн зориулалтын хаалга, цонхны шийдлүүдийг цогцоор нь хэрэгжүүлсэн.
